МЭНДЧИЛГЭЭ
Боловсрол, шинжлэх ухааны яамны харъяа Булган аймаг дахь ХАА-н МСҮТ нь 2010 онд үүсгэн байгуулагдсан төрийн өмчит сургууль юм.
Манай сургууль нь Хөдөө аж ахуйн салбарын мэргэжлүүдээр төрөлжин мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэж байгаа бөгөөд МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнүүд, УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Аймгийн ИТХ-аар батлагдсан “Газар тариалангийн тогтвортой хөгжил”, “Шинэ хөдөө Булган”, “Булган зөгий”, “Чинээлэг малчин” зэрэг хөтөлбөрүүдтэй нягт уялдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Үндэсний хэмжээний хувьсгал болгон төрийн бодлогоор дэмжиж, ХАА-н салбарын үнэ цэн, мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдсээр байгаа энэ цаг үед манай сургуулийг сонгон ХАА-н салбарын мэргэжлүүдээр суралцвал ажил горилогч бус ажил олгогч, бүтээгч байх цаг үеийн алтан боломж бүрдээд байна.
Ухдаг, устгадаг бус ургуулж, бүтээдэг ХАА-н салбарын мэргэжлүүдээр сонгон суралцаж, амьдралын баталгаагаа хангах ур чадварыг эзэмшихийг урьж байна.
БУЛГАН АЙМАГ ДАХЬ ХАА-Н МСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Н.ПҮРЭВСАЙХАН